2011/04/26

Жон Жонс бэртжээ, Рашад Эванстай Фил Дэвис тулалдах боллоо

UFC холбооны хагас хүнд жингийн шинэ аварга Жон Жонс аваргынхаа цолыг хамгаалах тулаан бэртлийн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Жонс бэлтгэл хийх үеэр баруун гарынх нь эрхий хурууны шөрмөс  тасарч, хагалгаа хийлгэх болжээ. Жонстой аваргын цол горилж мөнөөх жингийн аварга асан Рашад Эванс тулалдах байсан бөгөөд, одоо тэрээр ирэх 8-р сарын 6-нд Филаделфи мужид болох UFC 133 тэмцээнд Фил Дэвистэй учрах боллоо.

                                              Жон Жонс, Рашад Эванс


Рашад ааль UFC 128 тэмцээнд Маурисио Руаг аварга байхад аваргын цол горилох байсан ч, Руагийн өвдөг бэртэж, хагалгаа хийлгэх болсноор Рашад Руаг хүлээх болсон юм. Харин Руа овоо нэг эдгэж тулаан төлөвлөгдөхөд, Рашад өөрөө бэртэж оронд нь клубынх нь тамирчин болох Жонс тулалдаж аваргаас бүсийг нь булаан авсан гэдгийг Та бүхэн санаж байгаа байх аa. Рашад нодлин жилийн 5-р сард Рампэйж хочит Куинтон Жэксоныг шүүгчдийн нэгдсэн саналаар ялснаас хойш тулаан хийлгүй бүтэн жилийн нүүрийг үзээд байна. 

                                                    Jackson's MMA клубт

Фил Дэвис нь Рашад Эвансын адил Америкийн оюутны спорт холбоо болох NCAA-н чөлөөт бөхийн аварга тамирчин бөгөөд ММА-д мэргэжлийн есөн тулаан хийснээс бүгдэд нь ялалт байгуулсан юм.

No comments:

Post a Comment