The ShootMedia.com-оос бэлтгэн гаргадаг ээлжит The Shoot нэвтрүүлэгт UFC холбооны хоёр жингийн аварга, Алдрын танхмийн гишүүн АНУ-ын тамирчин 47 настай Рэнди Күтүр оролцжээ.
Би зодоонч хүүхэд байгаагүй. Сургуульд би гурван удаа л аргагүйн эрхэнд зодолдож байсан байх. Ер нь би их хөгжилтэй, нийтэч хүүхэд байсан.
Аливаа юманд намайг ээж маань л дэмждэг байсан, харин аав маань миний юу хийж байгааг тоож сонирхох удаа тун цөөн байсан.
Ахлах сургуульд ороод би эхлээд хөл бөмбгөөр, дараа нь уулын цанын спортоор хичээллэсэн, бүүр Олимпод оролцоно гэж боддог байсан гээч.
Бөхийн спортод намайг Боби Стивенсон хөл тавиулсан. Хамгийн эхний барилдаанд өрсөлдөгч маань миний толгойг уургалаад авахад нь юу хийхээ мэдэхгүй, их л тэвдэж байж билээ. Тэр тэмцээнд миний хамраас цус гарсан.
1997 онд нэг шавь маань надад холимог тулааны бичлэгтэй хуурцаг авчирч үзүүлээд, Дон Фрай ийм тулаанд хэдийнээ оролцож байгааг дуулгасан. Ингэж л би энэ спортын тухай мэдэж авсан. Би тэмцээнд орох хүсэлтээ гаргахад, зохион байгуулагчид нь илүү өвөрмөц төрлөөр хичээллэдэг тулаанч хэрэгтэй гэж байсан. Тэд тэр жилийн хавар нь над руу утас цохиод, хоёр 7 хоногийн дараа болох тэмцээнд оролцох санал тавихад нь би зөвшөөрсөн. Тэмцээнд би Витор Бэлфорттой учирсан, тэр тухайн үед учраа болгоноо ялж супер од болоод амжсан байсан. Тэр тулаанд надад 25 000 доллар санал болгосон, тэхэд нь би боксын бэлтгэл хийж цохих техникээ сайжруулахад хугацаа хэрэгтэй байна гэж билээ. Тэгээд би тулаанд ялж аварга болсон юм даа.
Хүн Лас Вегаст амьдардаг л бол бүгд түүнийг амралтын өдөр алгасалгүй цэнгэдэг гэж боддог шиг ээ, тэр буруу ойлголт. Бид чинь тэр их нижигнээнээс холхон байж сурсан улс. Харин тулаанчдын хувьд бол энд олон сайн тамирчид байдаг юм шүү.
Би ан гөрөөнд их хорхойтой. Буу шийдэмтэй хөлд орсон цагаасаа л зууралдаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Сүүлийн үед илүү сур харвах дуртай болоод байгаа.
Би хоёр машинтай: нэг нь Dodge Challeger, нөгөө нь Hammer, The Ultimate Fighter шоуны нэгдүгээр цувралын үеэр бэлгэнд авсан юм. Тэрнийг зараад Chevrolet Camero худалдаж авсан, миний унаж байсан хамгийн хурдан тэрэг.
Харин мотоцикл сонирхдог болоод удаагүй ээ, эхнэрээсээ салаагүй байхдаа авсан юм.
No comments:
Post a Comment