Ирэх 5-р сарын 21-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болох боксын үдшийн гол тулаанд Оросын өсөх ирээдүйтэй боксчин 31 настай Денис Лебедев, цагтаа жингийн ангиллаас үл хамаарах, дэлхийн шилдэг боксчинд тооцогддог байсан АНУ-ын боксчин 42 настай Рой Жонстой учрах билээ.
Денис Лебедевийн Рой Жонстой хийх тулааны бэлтгэлд саяхнаас холимог тулааны домогт тамирчин Фёдор Емельяненко ирж туслаж байгаа юм байна. Фёдор бэлтгэл хангагчийн үүрэг гүйцэтгэж Денистэй хэд хэдэн спарринг хийх аж.
Фёдор Денисийн Рой Жонстой хийх тулааны тухайд олон зүйлийг нуршсангүй: "Рой Жонс бол маш шаламгай, айхавтар өрсөлдөгч, гэвч Денисд хангалттай давуу тал бий, жишээ нь, тэр зүүн гараар маш хүчтэй цохьдог" гэлээ. Фёдор, Денис хоёр Старый Оскол хотынх бөгөөд өмнө ч нэг нэгнийхээ бэлтгэлд бэлтгэл хангаж спарринг хийж байжээ.
Дашрамд сонирхуулахад, Денис Лебедевийг мэргэжлийн боксын үнэмлэхүй аварга асан Константин Зү (Цзю) дасгалжуулж байгаа юм.
Константин Зү, Фёдор Емельяненко
No comments:
Post a Comment