Ирэх бямба гаригт АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод болох Strikeforce: Diaz vs. Daley тэмцээнд Strikeforce-ын хагас хүнд жингийн аварга асан, DREAM-ийн одоогийн хагас хүнд жингийн аварга, армени гаралтай Холландын тамирчин 25 настай Гегард Мусаси АНУ-ын тамирчин 35 настай Кэйт Жардинтай учирч тулалдах юм. Уг тулааны тухайд Гегард бодлоо хуваалцаж байна.
Гегард Мусаси
"Жардинтай хийх тулаан бол миний хувьд ашигтай гэхээсээ илүү эрсдэл дагуулсан тулаан юм. Яагаад гэвэл, хэрэв би ялвал, хүмүүс, чи сайн бэлдэж амжаагүй хүнийг яллаа ш дээ гэж хэлнэ, харин ялагдвал, UFC-ээс хөөгдсөн нөхөрт ялагдчихлаа гэх болно."
"Миний хувьд бол энэ тулаан надад ашиггүй."
"Жардиныг үл хүндэтгэж байгаа юм биш, гэхдээ би Жон Жонстой тулалдаад ялагдвал, хүмүүс, Жон Жонс бол агуу, тэр шилдэг нь гэж хэлнэ. Харин Жардинд ялагдвал, Мусаси хэт их үнэлэгдсэн тамирчин байж гэх болно. Надад алдах юм их байна л гэж би хэлэх гээд байна. Тэхдээ, Кэйт Жардиныг үл хүндэтгэж байгаа юм биш шүү."
Гегард саяхныг хүртэл уг тэмцээнд Майк Кайлтай тулалдах байсан боловч, учраа нь бэлтгэл дээрээ гараа бэртээж, оронд нь Кэйт Жардин тавигдаад байгаа юм. Кэйт UFC-д оролцсон сүүлийн дөрвөн тэмцээнд дөрвүүлэнд нь ялагдаж, холбооноос хөөгдсөнийхөө дараа жижиг холбоодод гурван тулаан хийж, хоёрт нь ялалт байгуулж, Strikeforce-той гэрээ байгуулаад байгаа юм.
Гегард Мусасийн хувьд, тэрээр нодлин жилийн 4-р сард Strikeforce-ын аваргын бүсээ Мухаммед Лавалд шүүгчдийн нэгдмэл санaлаар ялагдаж алдсанаасаа хойш Японы DREAM холбоонд өрсөлдөж, дараалж хоёр ялаад байгаа бөгөөд, ирэх тэмцээнд Жардиныг дийлвэл хагас хүнд жингийн аварга АНУ-ын тамирчин 40 настай Дэн Хэндерсонтой аваргын цолны төлөө энэ жилийн намар учрах юм.
Гегард Мусасийн тулааны эгзэгтэй агшнаас
No comments:
Post a Comment