2011/04/05

Жоржс Сэнт Пьерр: би Жэйктэй партерт тулалдахаас айхгүй

UFC холбооны хагас дунд жингийн аварга Жоржс Сэнт Пьерр энэ сарын 30-нд Канад улсын Торонто хотод UFC-ийн түүхэн дэх хамгийн их үзэгч цуглах (55 000) танхимд аваргын цолоо хамгаалах тулаанд EliteXC болон Strikeforce холбоодын аварга асан Жэйк Шилдстэй тулалдах билээ. ЖСП өрсөлдөгчийнхөө тухайд ийнхүү ярьж байна:

"Жэйк Шилдс зургаан жилд ганц ч ялагдалгүй 15 тулаанд дараалаж ялаад байгаа. Гэвч тэр надтай учирч байгаагүй. UFC-ийн аврагын цол горилох тулаан бол дээд зиндаа."


"Би Жэйктэй дээхэн үеэс тулалдахыг хүсч байсан. Миний бодлоор тэр хагас дунд жингийн шилдэг тамирчин. Тухайн үдэш шилдэг хоёр тулаанч учирч, сайхан тулаан үзүүлэх болно."


"Жэйк Шилдс бол өнөөдрийн байдлаар UFC-д байгаа жиү-жицүгийн шилдэг төлөөлөгч. Тэр ямар бодолтой байгааг би мэдэж байна: намайг унагааж дороо оруулаад, тэндээсээ өчих гэж оролох байх."


"Харин тэр миний юу хийхийг мэдэхгүй. Би түүнийг босоогоос юм уу, хэвтээгээс нам цохих, эсвэл өчих, боох гээд юу ч хийж магадгүй. Би түүнтэй хэвтээ тулаанд орохоос айхгүй байна, Жэйк өөртэй нь партерт тулалдахаас зайлсхийдэггүй тийм хүнтэй өмнө тулгарч байгаагүй. Өмнөх бүх өрсөлдөгч нар нь түүнтэй хэвтээ тулаан хийхээс шийрвэгнэж байсан, харин би бол тэгэхгүй."


"Би ухаалаг тулаанч. Тулаан ямар байрлалд өрнөхийг би мэдэх болно, би өөрийн бодож сансанаа хэрэгжүүлж, тулааныг UFC холбооны хагас дунд жингийн аварга хэвээр дуусгана."

No comments:

Post a Comment