2011/04/05

Жо Роган: Фёдор энэ байдлаар хол явахгүй

UFC-ийн тайлбарлагч Жо Роган, спорт карьераа үргэлжлүүлэхээр шийдсэн Фёдорын тухай бодлоо хуваалцлаа. Оросын домогт тулаанч сүүлийн хоёр тэмцээндээ Фабрисио Вердүм, Антонио Силва нарт ялагдсан бөгөөд, Роганы бодлоор, ирэх зургадугаар сард болох тэмцээнд оролцохдоо, Фёдор илүүдэл жингээ хасвал зохино гэжээ.
                                           Рэнди Күтүр, Жо Роган




"Миний бодлоор бол холимог тулааны хамгийн дээд түвшний хүнд жингийн тэмцээнд тамирчин хүн илүүдэл жин (өөхөн давхрага)-тэй байгаа мөртлөө 104-хөн кг жинтэй орно гэдэг буруу(Хүнд жингийн ангилал нь -93 - 120 кг байдаг. Орчуулагчийн тодр.). Фёдор яг ийм жинтэй Алмас (Антонио Силвагийн хоч) Силватай тулалдсан. Тэхэд Алмас Силва хажууд нь 130 кг гаруй жинтэй байсан. Фёдор бол гайхалтай тулаанч, тэрээр удаан хугацааны турш олон сайхан тулаан үзүүлсэн, миний бодлоор, тамирчин хүн спортын хамгийн дээд зиндаад гарч ирсэн бол, илүүдэл жингээ хасахгүйгээр, түүнчлэн өөрийн байвал зохих жинг алгасч, илүү хүнд жингийн ангилалд өрсөлдөнө гэдэг - өөрт нь ахадсан хэрэг."


"84 кг-ын жинд Фёдороос биеэр том тамирчид байна гээд бод л доо. Жишээ нь Энтони Жонсон (UFC-ийн хагас дунд жингийн тамирчин) Фёдороос том, нээрээ шүү, арал чацаар илүү, илүү том ч харагддаг."


"Фёдор бол үнэхээр авьяаслаг, агуу тамирчин. Би түүний тулааны сэтгэлгээг нь биширдэг. Гэвч тэр гүзээгээ унжуулчихаад тэр үлэмж биэтнүүдийг зодно гээд явж байгаа нь дэндүү хайнга асуудал. Фёдор спортод хандах хандлагаа өөрчлөхгүй бол, дээд зиндаад энэ байдлаар хол явахгүй."

No comments:

Post a Comment