2011/04/19

Фабрисио Вердүмийн бэлтгэл (Видео 2)

Фабрисио Алистартай хийх тулаанд хэрхэн бэлтгэлээ хангаж байгааг DOGGED.TV-ийн сурвалжилж бэлтгэсэн материалаас үзэж сонирхоорой. Энэхүү цувралын өмнөх хэсэг болон Фабрисиогийн ТАТАМЕ сайтад өгсөн ярилцлагыг энд дарж үзнэ үү.



2011.06.18-нд АНУ-ын Техас мужийн Даллас хотод Strikeforce WGP Heavyweight Tournament тэмцээний хоёр дахь хэсэг зохион байгуулагдах бөгөөд тэмцээний гол тулаанд бразил жиү-жицү бөхийн дэлхийн хошой аварга, бөхийн шахаат барилдааны ADCC холбооны хошой аварга, Бразил улсын тамирчин 33 настай Фабрисио Вердүм Strikeforce холбооны хүнд жингийн аварга, Японы DREAM холбооны хүнд жингийн түр аварга, K-1 WGP тэмцээний ялагч Алистар Оверимтэй учрах билээ.

Фабрисио Верүм холимог тулааны домог болсон ОХУ-ын тамирчин Фёдор Емельяненког нодлин жилийн 6-р сард тулааны 1-р үед 69 секундын дотор хөл гурвалжилж боох мэхээр ялснаар чансаа нь огцом өссөн ба одоо Sherdog сайтаас гаргасан хүнд жингийн шилдэг тамирчдын жагсаалтад 3 дугаарт эрэмблэгдэж байгаа юм.

No comments:

Post a Comment