2011/04/19

Цезарь Грэйси: Дана Уайт нэг клубын тамирчдыг хооронд нь тулалдуулах гээд байгаа бол эхлээд өөрөө Лорензо Фертиттатай зодолдог

                                                     Цезарь Грэйси



Цезарь Грэйси Джэйк Шилдс, Ник Диаз нарыг хоорондоо тулалдахын эсрэг байгаа гэдгээ хэллээ. Цезарь Грэйси нь Cesar Gracie Academy-н эзэн бөгөөд уг клубтаа ах дүү Ник болон Натан Диаз, Джэйк Шилдс, Гилберт Мелендез нарыг он удаан жил дасгалжуулж байгаа бөгөөд, саяхан Дана Уайтын хэлсэнчлэн, Джэйк Шилдс Жоржс Сэнт Пьеррийг ялбал, түүнийг Диазтай учруулмах бодолтой байгааг нь сонсоод ийнхүү ярилаа.

Баг болгон бие дааж шийдвэр гаргах эрхтэй. Юуны өмнө "нэг клубын тамирчин" гэдэг ойлголтыг сайн тодорхойлж өгөх хэрэгтэй. Тодорхой нэг тамирчныг дасгалжуулахад өөр газраас бэлтгэл хангагч урьж авчраад нэгэн дээвэр доор цуг бэлтгэл хийж байгаа бол нэг өөр, тэгэж байгаа тамирчид дотносож амждаггүй учир, хожим нь дэвжээн дээр учирч тулалдахад гэмгүй. Тэгвэл Джэйк Шилдс, Ник Диаз, Гилберт Мелендез, Натан Диаз мэтийн тамирчид бол нэг доор он удаан жил бэлтгэгдэж байгаа тамирчид, тэднийг хооронд нь тулалдуулна гэдэг - байж боломгүй хэрэг. Эдгээр залуус чинь хар багаасаа, цагаан бүстэй байхаасаа эхэлж цугтаа бэлтгэл хийж эхлээд, одоо супер одод болчихоод байна. Тэднийг хооронд нь өрсөлдүүлэх ямар ч шаардлаггүй. Би Джэйкийг Никтэй юм уу, Гилбертыг Натантай хэзээ ч зодолдуулахгүй. Үзэгчид ийм тулаан үзэхийг хүсэх нь хамаагүй. Олны хүсэн хүлээсэн тулаан ямар нэг шалтгаанаар болох боломжгүй болоход бүгд дургүйцдэг, би үүнийг мэднэ. Гэвч тэгэж байгаа хүмүүс бол эв нэгдэлтэй нэгэн багийн гишүүн гэж юу байдгийг биеэрээ туулж үзээгүй байдаг учраас, юмыг гаднаас нь өнгөцхөн хардаг нь туйлын харамсалтай юм.

                        Г.Мелендез, Натан Диаз, Д.Шилдз, Ник Диаз, Ц.Грэйси

Дана Уайт ч гэсэн үүнийг ойлгох сөхөөгүй нэгэн. Түүнд бол зохиож байгаа тулаан нь л аль болох орлого оруулж байвал болох нь тэр. Тэгвэл тэр өөрөө ах дүү Фертитта хоёрын аль нэгтэй нь зодолдох уу? Хэзээ ч тэгэхгүй, ямар ч мөнгө амласан тэгэхгүй л биз дээ? Тийм байж багаасаа үерхсэн анд нөхдийг яагаад хооронд нь үзэлцүүлэх гээд байдаг юм бэ?

Рашад Эвансын тухайд бол, би тэнд хажууд нь байгаагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Энэ тухайд би Та бүгдийн л адил Интернэтээс олж мэдсэн. Ямартай ч, Жон Жонсд аварга болоход нь Рашад байдгаараа л тусалж байсан байж таарна. Хэрэв Рашад хожим нь Жонстой учрах болно гэдгийг мэдэж байсан бол түүнд сэтгэлээсээ хандаж бэлтгэлд нь туслах байсан уу? Мэдээж үгүй. Багийн гишүүд нь бүгд идэвх зүтгэл гаргаж туслаагүйсэн бол Жонс одоо аварга болж чадаач уу, үгүй ч үү - тодорхойгүй. Ямар ч клубт "багийнхаа гишүүдтэй тулалдахгүй" гэсэн дүрэм үйлчилж байж л клуб амжилт гаргана. Хэрэв эсрэгээр, нэг клубын тамирчид ирээдүйд нэг нэгэнтэйгээ тулна гэдгээ мэдэж байвал өөрийгөө бусдын бэлтгэлд нь бүрэн зориулахгүй, сэтгэлээсээ хандахгүй, мэддэг зүйлээ гүйцэд зааж өгөхгүй... Энэ байдал эцсийн эцэст багийн эв нэгдлийг сулруулж, хөгжлийг нь хязгаарладаг юм ш д.

No comments:

Post a Comment