2011/03/13

Бату Хасиков vs. Алберт Краус (Видео)

Өчигдөр буюу 3-р сарын 12-ны бямба гаригт ОХУ-ын нийслэл Москва хотод болсон Fight Nights: Battle of Moscow 3 шоу тэмцээний гол тулаанд ОХУ-ын Хальмаг улсын тамирчин, кикбоксын ISKA, WAKO PRO, WKA холбоодын -70кг-ын жингийн аварга Бату Хасиков, K-1 World MAX 2002 тэмцээний ялагч, King Of The Ring холбооны аварга, Дани гаралтай кикбоксчин, алдарт Алберт Краустай гурван үе тулалдаж, шүүгчдийн нэгдмэл саналаар ялалт байгуулжээ. Бату өрсөлдөгчөө хэрхэн буулгаж авсныг доорх бичлэгээс үзээрэй.





Алберт Краус нь 2004 онд Япон улсын Токио хотноо болсон K-1 World MAX 2004 World Tournament Open тэмцээнд манай улсын тулааны шилдэг тамирчдын нэг Жадамбын Нарантунгалагтай дөрвөн үеийн турш тулалдаж, шүүгчдийн нэгдмэл саналаар ялж байсан билээ.

No comments:

Post a Comment