Хорватын тамирчин Мирко Филиповичээс Zuffa, Strikeforce болон өрсөлдөгч тамирчин Брэндан Шаубын талаар бодлыг нь асуухад дараах хариултыг өгчээ.
Zuffa компани Strikeforce холбоог худалдаж авсан тухайд: "UFC-ийн хувьд ашигтай алхам болсон, тэдний боссууд ёстой л нэг чансаагаа харууллаа. Гэвч аливаа монополь спортод бага зэргийн халгаатай байдаг ба үүнээс болж тамирчдын авдаг хөлс багасна гэж бодохлоор жаахан харамсалтай л байна. Өмнө нь Zuffa Pride-ыг худалдан авахад тамирчдын хөлс багасч байсан. Strikeforce-ын хувьд ч мөн адил байх болов уу."
Өрсөлдөгч Брэндан Шаубын тухайд: "Би довтолж тулалдах бодолтой байгаа. Брэнданы ганц давуу тал бол түүний нас, нас залуу болохоор тулааны дараа сэргэлт авах нь л арай хурдан, бусдаар бол гойд юм байхгүй" гэжээ.
Pride 2006 Open Weight Grand Prix тэмцээний ялагч, 36 настай Мирко ирэх бямба гаригт АНУ-ын Нью-Жерси мужийн Нью-Арк хотод болох UFC 128 тэмцээнд Америкийн залуу тамирчин, 27 настай Брэндан Шаубтай тулалдах юм.
Уг тулаанд Мирко Филипович хэрхэн бэлтгэж байгааг Fighters Only Films-ийн хийсэн видео сурвалжлагаас толилуулъя.
1-р хэсэг
2-р хэсэг
No comments:
Post a Comment