2011/03/18

Маурисио Руа дээд амжилт тогтоолоо

UFC холбооны хагас хүнд жингийн аварга Маурисио Руа саяхан ESPN спорт сувгийн Sports Science нэвтрүүлэгт оролцохдоо гарын цохих болон хөлийн өшиглөх хүчийг хэмжүүлжээ. Маурисиогийн хөл цагт 39 милийн хурдтай хөдөлж ~1247 кг хүчтэйгээр мешокийг өшиглөжээ. Энэ нь Sports Science-ын лабораторид бүртгэгдэж байсан хүний хамгийн их жинтэй цохих үйлдэл аж. Руагийн гарын цохих хүч ~530 кг жинтэй дүйцсэн байна.
Дашрамд сонирхуулахад, Sports Science-ын лабораторид бүртгэгдэж байсан хамгийн их жинтэй гарын цохилтыг UFC холбооны одоогийн хүнд жингийн аварга Кэйн Веласкес үзүүлжээ. Түүний гарын цохилт нь ~1011 кг жинтэй дүйцжээ.

Маурисио Руа ирэх бямба гаригт болох UFC 128 тэмцээнд аваргын бүсээ хамгаалах тулаанд Жон Жонстой учрах билээ. Руагийн бэлтгэлийн бичлэгийг үзнэ үү.

2 comments:

  1. MMA iin talaar mongol hel deeree medeelel avch bgaidaa bayrtai bn. Narantungalagiin suuliin tulaanuudiin talaar medee baival oruulaach ho.

    ReplyDelete
  2. Таны хүсэлтээр Ж.Нарантунгалагийн тухай мэдээ орууллаа.

    ReplyDelete