UFC-ийн хүнд жингийн аварга асан АНУ-ын тамирчин 33 настай Брок Леснар одоо зураг авалт нь эд явагдаж байгаа The Ultimate Fighter реалити шоуны багийн дасгалжуулагч хийж байгаа юм. Брок өнгөрөгч 10-р сард Кэйн Веласкесд техникийн нокаутаар ялагдаж аваргын бүсээ алдсанаасаа хойш хэсэг хугацаанд чимээгүй байсан бөгөөд саяхан mmatorch.com-д өгсөн ярилцлагадаа эргэн ирнэ гэдгээ мэдэгдлээ.
"Би өөрийгөө тулааны спортод нээсэн, би бүхий л амьдралынхаа турш тулаанч байсан, би үргэлж тулаанч хэвээрээ байна. Эхлээд би сонирхогчийн NCAA холбооны бөх болсон, дараа нь рэслер (жүжигт тулааны WWE холбооны тамирчин) болсон, мэргэжлийн хөлбөмбөгт хүчээ сорьж үзлээ, харин одоо бол би өөрийгөө мэргэжлийн үнэмлэхүй тулаанч гэдгээр харж байна."
Леснарын өрсөлдөгч багийг UFC-ийн хүнд жингийн тамирчин Бразилийн иргэн 26 настай Жүниор дос Сантос ахалж байгаа юм. Уг хоёр тамирчин маань баг тус бүртээ долоон тулаанчийг дасгалжуулж тулалдуулаад, эцэст нь өөрсдөө хоорондоо UFC-ийн дэвжээнд нударга зөрүүлэх юм. Леснар багийн гишүүдээ дасгалжуулах ажилд клубынхээ дасгалжуулагч Марти Морган, Эрик Паулсон, Грэг Нелсон, Родриго Мэдэйрос нарыг татан оролцуулаад байгаа юм байна.
"Энэ олон залуучууд амьдралаа, гэр бүлээ өөд нь татах гэж, над шиг тулаанч болох гэж энд ирсэн. Би тэднийг 6-7 долоо хоног дасгалжуулж, бүх тулаанд ялахад нь туслаж байна. Гэвч бүгд ялна гэж мэдээж байхгүй, яагаад гэвэл энэ бол спорт, энэ бол өрсөлдөөн. Бид бүгд өрсөлдөгч дос Сантосын багийг ялах нэг зорилготой ажиллаж байна."
Брок Леснар ирэх 6-р сарын 11-нд Жүниор дос Сантостой тулаанд учрах бөгөөд энэ хоёрын дийлсэн нь аваргын бүсний төлөө Кэйн Веласкестай тулалдах юм. Энэ тухайд Леснар:
"Тийм ээ, би сүүллчийн тулаандаа ялагдсан, энэ бол тулаан шүү дээ. Нэг нь ялж, нөгөө нь ялагддаг нь хорвоогийн жам Ялагдлаа гээд урвайгаад яахав, мориндоо мордоод урагшаа л явах хэрэгтэй. Би дэлхийн хүнд жингийн аварга байсан, эргээд аварга болох болно" гэжээ.
http://mixfighter.blogspot.com/ The Ultimate Fighting реалити шоу бэлэн болж SpikeTV-ээр гарч гарч эхлэх үед энд нийтлэж байх болно.
No comments:
Post a Comment