Энэ долоо хоногийн гол үйл явдал болох UFC 128 тэмцээний гол тулаанд хагас хүнд жингийн аварга Бразил улсын тамирчин 29 настай Маурисио Руа аваргын цолоо хамгаалах тулаанд АНУ-ын өсч яваа залуу тамирчин 23 настай Жон Жонстой учрах билээ. UFC-ийн дугаарт тэмцээнийг угтаж зохион байгуулдаг хэвлэлийн бага хуралд тэмцээний гол үйл явдалд оролцох хоёр тамирчин маань юу ярьсныг http://mixfighter.blogspot.com/ хүргэж байна.
Зүүн талаас - Маурисио Руа, Дана Уайт, Жон Жонс
Жон Жонс:
"Үнэхээр миний цаг ирсэн, тиймээс ч яг одоо надад бүх юм болоод өнгөрсөн юм шиг санагдаж байна. Над дээр бооцоогоо тавих хүмүүс намайг ялсны дараа, бүгд: "За тэр, эс хэллүү!" гэх болно.
Би одоогоор хэдий (бразил жиү-жицүгийн) цагаан бүстэй ч, Маурисиог өчих/боох мэхээр буулган авч чадна гэж бодож байна (Маурисио Руа БЖЖ-гийн хар бүстэй билээ. - Орчуулагчийн тодр.).
Би маш их хүсч байгаа болохоор би ялна! Энэ тулаан минийх болно!
Би Маурисиогийн хувьд дэндүү хурдан, дэндүү том, дэндүү шинэлэг байж, илүү хүчтэй, дайчин, тэсрэлттэй, хөдөлгөөнтэй тулалдах болно.
Миний хувьд, найман өнцөгтөд ороод өөрийнхөө аваргын бүсийг аваад гараад ирэх л үлдлээ.
Би Маурисиотой биш, түүний биетэй л тулалдана.
Саяхнаас би гарын үсгээ "Аварга Жон Жонс" гэж зурдаг болсон.
Би түүний бие, сэтгэл - хоюуланг нь нугачин дарна, энэ бол миний зорилго.
Маурисио, түүний хувьд Форрест Гриффин (Руа Форрестод ялагдаж байсан юм. - Орчуулагчийн тодр.) дэндүү том биетэй, зогсоо зайгүй довтолж ажиллаж байсан гэж бодож байгаа бол 23-хан настай залуу тамирчинтай учрах уед юу гэхийг нь сонсъё л доо.
Маурисио 23 настай байхдаа өрсөлдөгч нараа ёстой л нэг тасчин хаядаг байсныг санаж байгаа биз дээ. Тэр 23-тай байхдаа ямар байсан - би одоо яг тий байна (Маурисио Руа 23 насандаа PRIDE-ын аварга болж байсан юм. - Орчуулагчийн тодр.). Одоо Руа харьж байгаа тамирчин. Гэхдээ тэр бол чоно. Тулаанд чи нэг бол чоно, нэг бол хонь. UFC-д олон хонь бий. Руа бол чоно. Гэвч би ч гэсэн чоно" гэсэн бол.
Маурисио Руа:
"Жон Жонс - залуу хүн, тулаанд өрсөлдөгч нараа илүүрхэж ялдаг учраас өөртөө их итгэлтэй байна. Тийм болохоор иймэрхүү юм яриад байгаа байх. Хүн бүр хэлсэн зүйлийнхээ төлөө хариуцлагыг өөрөө үүрдэг, Жонсын хэлсэн бүхэн - түүний л асуудал. Энэ залуугийн биеэ авч байгаа байдал өөрт нь байгаа тэр их итгэлд байгаа юм ч биш л болов уу. Жишээ нь, би ч гэсэн өөртөө итгэлтэй л байна, гэхдээ би хаа явсан газраа түүн шиг ярилцлага өгөхгүй л байгаа биз дээ.
Жонс их олон юм ярилаа, түүнийг хэлж ярьсан бүхнээ торон дотор ороод хэрхэн батлахыг нь хармаар байна. Би олон юм яримааргүй байна, цаг нь болохоор юу чаддагаа харуулъя.
Рашад (UFC-ийн аварга асан Рашад Эванс нь нэг клубт бэлтгэл хийдэг Жонсын дотны найз нь юм. - Орчуулагчийн тодр.) тулаанд биеэ цэгнэж маш болгоомжтой тулалддаг. Харин Жонс бол тулааныг хугацаанаас нь өмнө дуусгаж чаддаг ширүүн тамирчин. Би ширүүн өрсөлдөөнд дуртай" гэжээ.
UFC 128 тэмцээнд дээрх хоёр тамирчнаас гадна дараах зартай тулаанчид хурд хүчээ сорих юм:
WEC холбооны хагас хөнгөн жингийн аварга асан Юрай Фабер vs. Эдди Вайнлэнд
PRIDE-ын домог Мирко Кро Коп vs. Брэндон Шауб
Нэйт Маркуард vs. Дэн Миллер
http://mixfighter.blogspot.com/ энэ тэмцээний дүнг тухайн үед нь мэдээлэх болно.
No comments:
Post a Comment