2011/03/19

Лиото Мачида UFC 129-д бэлдэж байгаа нь (Видео)


 UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан, Бразил улсын тамирчин 32 настай Лиото Мачида 2011.04.30-нд Канад улсын Торонто хотод болох UFC 129: St-Pierre vs. Shields тэмцээнд UFC холбооны хүнд, хагас хүнд жингийн аварга асан, UFC холбооны Алдрын танхмийн гишүүн АНУ-ын тамирчин 47 настай Рэнди Күтүртэй хийх тулааны бэлтгэлдээ шамдан орлоо.

Рэнди Күтүр 2010 онд Силвэстр Сталлонегийн найруулсан The Expendables уран сайхны кинонд Силвэстр Сталлоне, Жэйсон Стэтхем, Жет Ли, Дольф Лүндгрэн, Мики Рурк, Антонио Родриго Ногейра (PRIDE, UFC холбоодын аварга асан), Брүс Виллс, Арнольд Шварценеггер нарын хамт тоглосон билээ. Гурван сарын дараа 48 нас хүрэх Рэнди хамгийн сүүлд хийсэн тулаандаа мэргэжлийн боксын IBF холбооны дунд, хагас хүнд, хүнд жингийн аварга асан Жэймс Тониг 1-р үед гар холбож боох мэхээр ялсан юм. Тэрээр саяхныг хүртэл UFC-ийн удирдлагууд өөрийг нь Маурисио Руа (UFC-ийн хагас хүнд жингийн аварга, жиндээ чансаагаараа №1), Лиото Мачида (жиндээ чансаагаараа №4) хоёрын аль нэгтэй учруулахгүй бол зодог тайлах бодолтой байгааг хэлэхэд, Дана Уайт (UFC холбооны ерөнхийлөгч) даруй энэ тулааныг зохион байгуулсан юм.
                                                  Рэнди Күтүр

Цохих техникийн суурьтай Лиото, бөх суурьтай Рэнди нарын тулааны дүнг http://mixfighter.blogspot.com/ тухайн үед нь мэдээлэх болно.

No comments:

Post a Comment