2012/07/13

Шүүхийн шийдвэр Буакавын талд гарлаа

Тайбоксоос зодог тайлсан Буакав төрөлх спортдоо эргэн ирэх болж байгаа тухай mymuaythai.com сайт мэдээллээ. Арбитрын шүүх Буакавын хэргийг хянан хэлэлцээд, Буакав нь тайбоксын дэлхийн хэмжээний төлөөлөгч бөгөөд Тайланд улсын үндэсний спортыг сурталчлахад хувь нэмрээ оруулж байгаа тул, түүнийг тайбоксын дүрмээр зохиогдох аливаа тэмцээнд ямар ч саадгүй оролцох эрхтэй хэмээн үзжээ. Түүнчлэн Буакавыг "Пор. Прамук" нэрийг чөлөөтэй ашиглах, дуртай газраа бэлтгэл хийх, тэмцээнээс олсон орлогыг клубтайгаа 60/40-ийн харьцаагаар хуваах, тэмцээнээс гадуур олсон орлогыг 75/25-ын харьцаагаар хувааж авч байхаар Буакавын талд шийдвэрлэжээ.  


Тайландын Биеийн тамир, спортын газрын орлогч дарга ноён Сакол Ванпонг тайбоксын шилдэг тамирчин Буакавыг Хонконг, Макаод холимог тулааны тэмцээнд орох гэж байгаа мэдээг сонсоод, тун харамсалтай нь аргагүй дараах мэдэгдлийг хийжээ: "Холимог тулаан нь торонд нэгнээ унагааж, ухаан алдтал нь зоддог харгис спорт юм. Тиймээс Биеийн тамир, спортын газар нь Тайландад холимог тулааныг хөгжүүлэхийн эсрэг байна. Нэгнээ газар унагааж цохих нь жинхэнэ эр хүний хийх ажил биш бөгөөд балмад үйлдэл юм".

Тайландын төрийн спортын албаны хүний дээрх мэдэгдлээс үзэхэд, тэд холимог тулааны спортыг Тайландад газар авч, яваандаа үндэснийх нь спорт болох муай тай буюу тайбокстой өрсөлдөхүйц хэмжээнд очихоос нь сэргийлж байгаа нь илт байгаа юм. Шүүхийн шийдвэр Буакавын талд гарсан нь төрөөс холимог тулааныг хяхан боож, зөвхөн муай тайг хөгжүүлэх бодлоготой нь холбоотой бололтой.

Буакав Пор. Прамукийн тайбоксын спортоос зодог тайлах болсон тухай энд дарж уншина уу.

No comments:

Post a Comment