Мэргэжлийн кикбокс ба холимог тулааны тэмцээн зохион байгуулдаг Нидерландын Glory World Series компаний толгой компани Glory Sports International нь өөрийн өрсөлдөгч It's Showtime компанийг худалдаж авсан тухай Sherdog.com мэдээллээ. Ингэснээр It's Showtime-тай гэрээтэй тамирчид Glory World Series холбооны өмнө үүрэг хүлээх болж байгаа юм.
Энэ тухай Glory World Series компаний менежмент хариуцсан захирал Маркус Люэр: "It's Showtime-ыг өөртөө багтааснаар Glory нь кикбоксын дэлхийн №1 байгууллага боллоо. Кикбокс сонирхогчдын удаан хүсэж хүлээсэн зүйлийг бид биелүүллээ. Удахгүй Glory-гоос энэ жилийн хоёрдугаар хагас болон 2013 онд болох цуврал тэмцээний графикийг гаргана. Хоёр холбоо нэгдэж нийлснээр жин тус бүрийн шилдэг тамирчдыг шилдгүүдтэй уулзуулах өргөн боломжууд нээгдлээ. Бид энэхүү глобал спортын дүр зургийг өөрчлөн шинэчлэнэ" гэж ярилаа.

No comments:
Post a Comment