Украйн улсын 40 настай ахмад тамирчин Виталий Кличко мэргэжлийн боксын WBC холбооны хүнд жингийн дэлхийн аваргын цолоо хамгаалах дараагийн тулаандаа, карьертаа ганц ч ялагдаагүй байгаа Герман улсын 27 настай тамирчин Мануэл Чарртай уулзах болсныг Buld.de мэдээллээ. Тэмцээн ирэх 9-р сарын 8-нд ОХУ-ын нийслэл Москва хотод 35000 хүний суудалтай "Олимпийский" спорт ордонд болох юм байна.
Аваргын цол горилогч Чарр өрсөлдөгчийнхөө тухайд: "Би ноён Кличког маш их хүндэлдэг ч рингэнд бол тасдаж хаяна. Тэрээр миний шүтээн, тэглээ гэсэн ч би түүнийг нухчин дарна" гэсэн бол аварга: "Тулаанд хариуг нь барья. Чарр бол залуу, өлсгөлөн тамирчин, тэглээ ч би ялах л болно. Энэ залуу ялагдаж байгаагүй, түүнийг огтхон ч дутуу үнэлж болохгүй" гэжээ.

No comments:
Post a Comment