2012/07/25

Витор Бэлфорт Алан Бэлчертэй тулалдана

UFC холбооны хагас хүнд жингийн аварга асан Бразил улсын 35 настай тамирчин Витор Бэлфорт, 10-р сарын 13-нд Рио де Жанейро хотод болох UFC 153 тэмцээний хүрээнд Америк улсын 28 настай тамирчин Алан Бэлчертэй тулалдах болсон тухай Twitter-тээ бичжээ. Тэмцээний гол тулаанд нутгийн тамирчин Хосе Алдо, Америкийн Эрик Кохтой уулзаж, дэлхийн хагас хөнгөн (65 кг) жингийн аваргын цолоо хамгаалах юм.


Бэлфорт ноднин Андерсон Силвад ялагдсаныхаа дараа Ёшихиро Акияма, Энтони Жонсон нарыг дараалан ялсан бөгөөд Вандерлей Силватай хийх тулаандаа бэлтгэх явцдаа гарын сарвуугаа гэмтээж, удтал эдгээж байсан билээ. Харин түүний өрсөлдөгч Алан Бэлчер 2009 оноос хойш Уилсон Гувейа, Патрик Коте, Жэйсон МакДоналд, Русимар Пальарес нартай уулзаж, дараалан дөрвөн ялалт байгуулаад байгаа юм.

No comments:

Post a Comment