Strikeforce HWGP 2011 тэмцээний аварга Америк улсын 33 настай тамирчин Дэниэл Кормье дараагийн тулаандаа нутаг нэгт 36 настай ахмад тамирчин Тим Силвиатай уулзах болсон тухай MMAjunkie.com мэдээллээ. Тулаан Strikeforce холбооноос ирэх 9-р сарын 29-нд АНУ-ын улсын Калифорни мужийн Сакраменто хотод зохиох тэмцээний хүрээнд болох аж. Энэ нь Кормьегийн Strikeforce дахь сүүлчийн тулаан болох бөгөөд дараагаар нь UFC-д шилжиж орох юм байна.
Одоогоор ганц ч ялагдал хүлээгээгүй байгаа Дэниэл Кормье сүүлийн тулаандаа Жош Барнеттийг шүүгчдийн шийдвэрээр буулгаж авахдаа гэмтээсэн гараа эдгээж байгаа бол UFC-ийн хүнд жингийн дэлхийн аварга асан Тим Силвиа, сүүлийн үед эн тэндхийн жижиг тэмцээнүүдэд оролцож байгаа хэдий ч сүүлийн гурван тулаандаа гурвууланд нь дараалан ялаад байгаа юм.
Тим Силвиагийн хамгийн сүүлд хийсэн тулааны бичлэгийг дотогш нэвтэрч үзнэ үү.
Тим Силвиа - Рэнди Смит NEF: Fight Night 3 2012.06.16

No comments:
Post a Comment