2012/07/24

Гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв Эх Орондоо тулалдана

Монгол улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Чойжилжавын Цэвээнпүрэв дараагийн тулаандаа, Эх Орондоо болох тэмцээнд Филиппин улсын тамирчин Марк Меллигентэй уулзаж, нударга зөрүүлэх болсон тухай kickboxing.mn мэдээллээ. Өдгөө 40 настай Цэвээнпүрэв өнгөрөгч 3-р сард хийсэн сүүлийн тулаандаа Франц улсын тамирчин Бастьен Розег 8-р үед нокаутаар буулган авч, WBC холбооны хагас хөнгөн (57 кг) жингийн мөнгөн аварга болсон тухай тус блог мэдээлсэн билээ. Тэмцээн 8-р сарын 25-нд болох бөгөөд WBO холбооны хяналт дор зохион байгуулагдах ажээ. 


Бидний элэг нэгт Цэвээнпүрэв мэргэжлийн боксын рингэнд 41 тулалдаж, 36 ялж (үүнээс 24-ийг нь нокаутаар), 5 ялагдсан бол, учраа Марк Меллиген нь 20 тулалдаж, (үүнээс 6-г нь KO-аар), 4 ялагдаж, 1 тэнцсэн хувийн амжилттай 24 настай залуу боксчин юм байна.

No comments:

Post a Comment