2012/06/07

"Браян Стэнн vs. Хектор Ломбард" тулаан цуцлагдлаа

2012.08.04-нд болох UFC on FOX 4 тэмцээний гол тулаанд Bellator FC холбооны дунд жингийн аварга асан Куба улсын тамирчин Хектор Ломбардтай уулзаж нударга зөрүүлэх байсан Америк улсын тамирчин Браян Стэнн бэлтгэл дээрээ бэртэж, ирэх тэмцээнд оролцох боломжгүй болсон тухай Sherdog.com мэдээллээ. Холбооноос Стэннийг өөр тамирчнаар орлох арга сэдэж байгаа юм байна. Энэ нь сүүлийн таван жилд нэг ч ялагдалгүй, дараалан 24 ялаад байгаа Ломбардын хувьд UFC дэх анхны тулаан юм. Сануулахад, хэрэв Ломбард Стэннийг ялбал, түүнд шууд дунд жингийн аварга горилох эрх өгнө гэж холбооны тэргүүн Дана Уайт амласан билээ.


Браян Стэнн (баруун талд)

No comments:

Post a Comment