Америк улсын хүнд жингийн 31 настай тамирчин Брэтт Рожерс Bellator FC-тэй гэрээ байгуулсан тухай Sherdog.com мэдээллээ. Тэрээр 2012.06.22-нд АНУ-ын Честер хотод болох Bellator FC 71 тэмцээнд оролцохоор зарлагджээ. Учраа тамирчных нь нэр одоогоор тодорхойгүй байна.
Брэтт Рожерс 2009.04.11-нд болсон Strikeforce: Lawler vs. Shields тэмцээний хүрээнд UFC-ийн аварга асан Андрей Арловскийг 22 секундын дотор нокаутаар ялж шуугиан тарьсан боловч, дараагийн 6 тулааныхаа 4-т нь ялагдаад байгаа юм. Сануулахад, Рожерс нь 2011 оны эхээр эхнэртээ "гар хүрсэн" хэргээр цагдаад баривчлагдсанаас болж Strikeforce холбооноос халагдсан юм.

No comments:
Post a Comment