2012.06.30-нд Польш улсын Лож хотод мэргэжлийн боксын гол тулаанд уулзаж нударга зөрүүлэх дөрвөн өөр жингийн дэлхийн аварга асан Америк улсын 43 настай ахмад тамирчин Рой Жонс, Польш улсын 29 настай тамирчин Павел Глажевски нарын жин хэмжих арга хэмжээний бичлэгийг хүргэж байна.
Жонс анх Польшийн 31 настай тамирчин Давид Костецкитэй уулзах байсан боловч Костецки цагдаагийн байгууллагатай холбоотой хуулийн асуудлаа шийдэж чадаагүйн улмаас тэмцээнд оролцох боломжгүй болж, оронд нь карьертаа ганц ч ялагдал хүлээгээгүй, WBC холбооны хагас хүнд жингийн жагсаалтад 9 дүгээрт эрэмбэлэгддэг залуу боксчин Глажевскитэй уулзах болсон юм.
No comments:
Post a Comment