Мэргэжлийн боксын WBA, WBO, IBF холбоодын хагас дунд жингийн дэлхийн аварга асан Мексик улсын тамирчин Антонио Маргарито, энэ долоо хоногт зодог тайлсан Роналд "Винки" Райт, Шэйн Мосли нарын араас их спортыг орхиж буйгаа албан ёсоор зарлалаа.
Боксын ертөнцөд тулааны маш ширүүн, нягт арга барил хийгээд цохилт даах чадвараараа гайхагддаг Антонио Маргарито сүүлийн хоёр тулаандаа Мэнни Пакиао, Мигел Котто нарт ялагдсан юм. Маргарито мэргэжлийн боксын рингэнд 47 удаа гарч, 38 ялж (үүнээс 27-г нь нокаутаар), 8 ялагдаж, 1 тулаан нь болоогүйд тооцогдсон хувийн амжилттайгаар 34 насандаа ийнхүү зодог тайллаа.

No comments:
Post a Comment