Америк улсын 25 настай тамирчин Ронда Роуси, Канад улсын 26 настай тамирчин Сара Кауфмантай 2012.08.18-нд АНУ-ын Калифорни мужийн Сан Диего хотод болох тэмцээнд уулзаж, Strikeforce холбооны эмэгтэйчүүдийн нэн хөнгөн (-61 кг) жингийн дэлхийн аваргын цолоо хамгаалах болсон тухай uwfiteam.com мэдээллээ.
Сануулахад, Роуси өнгөрөгч 3-р сард нутаг нэгт тамирчин Миэша Тэйтийг ялж олж авсан аваргын цолоо анх удаа хамгаалах гэж байгаа нь энэ бол Кауфман нь энэ цолыг хоёр дахь удаагаа горилж байгаа юм. Тэрээр 2010 онд Японы Такаё Хашиг буулган авч Strikeforce-ын аварга болж, мөн ондоо Нидерландын Марлус Күненд ялагдаж, цолоо алдсан юм.
No comments:
Post a Comment