Бразил улсын 27 настай тамирчин Жүниор дос Сантос 2012.05.26-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод болох UFC 146 тэмцээний гол тулаанд, Америк улсын 32 настай тамирчин Фрэнк Миртэй уулзаж, UFC холбооны хүнд жингийн аваргын цолоо хамгаалах болсон тухай Дана Уайт Twitter дэх хуудаснаа мэдэгдлээ.
Анхлан Жүниор дос Сантос Алистар Оверимын эсрэг цолоо хамгаалах байсан ч Оверим 4-р сарын 4-нд сэргээшийн гэнэтийн шалгалтад бүдэрч, ийнхүү түүнийг Фрэнк Мир орлох боллоо. Ингэснээр Миртэй тулалдах байсан Кейн Веласкез өрсөлдөгчгүй болж хоцорчээ. Оверим энэ тэмцээнд оролцох эсэх нь ирэх лхагва гаригт болох Невада мужийн спорт хорооны хуралдаанаар шийдэгдэх юм.
No comments:
Post a Comment