2012/04/20

Благой Иванов ухаан орлоо

Холимог тулааны тамирчин Благой Иванов өнгөрөгч 2 дугаар сарын сүүлээр Болгар улсын нийслэл София хотын нэгэн уушийн газарт сууж байхдаа гаднаас бейсболын цохиур, хутга мэс барьж орж ирсэн бүлэг этгээдтэй зодолдон цээжиндээ хутгалуулж, сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн тухай манай блог мэдээлсэн билээ.


Эмнэлэгт 40 хоног ухаангүй байсан Иванов ухаан орсон тухай "РИА Новости" агентлаг мэдээллээ. Дасгалжуулагч Стоян Саладиновын хэлснээр Ивановын өрөөсөн бөөрний хэвийн ажиллагаа алдагдаж, биеийн жингээ их алдсан гэнэ. Гэсэн хэдий ч одоог хүртэл хиймлээр амьсгалуулах аппаратын тусламжтай амьсгалж байгаа Благойн бие сайжирна гэж эмч нар үзэж байгаа юм байна.

Тамирчны биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт цагдаагийнхан Болгар улсын 23 настай иргэн Даниэл Стеванов-Дампела гэгчийг сэжиглэн шалгаж байгаа юм байна. Энэ этгээд өмнө нь хар тамхи худалдаалах, бусдыг далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт ял шийтгүүлж байжээ.

No comments:

Post a Comment