2012.02.26-нд Болгар улсын нийслэл София хотын Игнатьев гүнгийн гудамжинд байдаг уушийн газарт гартаа бейсболын цохиур, хутга мэс барьсан бүлэг этгээд дайран орж, холимог тулааны тамирчин Благой Ивановыг цуг байсан хүмүүсийнх нь хамт зодсон тухай valetudo.ru сайт мэдээллээ.
Дайрч орсон этгээдүүд цагдаагийнхныг ирэхээс өмнө амжиж зугтаасан байна. Иванов цээжин тус газраа хутгалуулж, Пироговын нэрэмжит эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж яаралтай хагалгаанд оржээ. Одоо тэрээр хиймлээр амьсгалуулах аппаратад залгагдсан байгаа бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Түүнчлэн Ивановоос гадна хоёр хүн хөнгөн гэмтсэн юм байна.
Хүнд жинд өрсөлддөг Болгарын 25 настай тамирчин Благой Иванов нь 2008 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон байлдааны самбын ДАШТ-нд алдарт Фёдор Емельяненког буулган авснаар нэрд гарч, улмаар мэргэжлийн спортод хүч сорих болсон юм. Тэрээр мэргэжлийн рингэнд 7 удаа тулалдаж, 6 ялж, 1 тулаан нь No Contest буюу болоогүйд тооцогдсон хувийн амжилттай бөгөөд одоогоор Bellator FC холбоотой гэрээтэй байгаа юм.
No comments:
Post a Comment