2012/04/23

Жон Жонс цолоо хамгаалах дараагийн тулаандаа Дэн Хэндерсонтой уулзах боллоо

UFC 145 тэмцээний дараах хэвлэлийн бага хурал дээр Дана Уайт хагас хүнд жингийн аваргын цол горилох дараагийн тамирчнаар Strikeforce холбооны хагас хүнд жингийн аварга асан Америк улсын 41 настай ахмад тулаанч Дэн Хэндерсонг зарлалаа. 


UFC-ийн одоогийн хагас хүнд жингийн аварга Жон Жонс энэ тухайд: "Дараагийн зорилт ийм түргэн тодорсонд сэтгэл хангалуун байна. Би шаргуу хөдөлмөрлөх болно. Дэн маш хүнд гартай тамирчин, түүнтэй тулалдах болсондоо баяртай байна. Дэнийг тоомшгүй олон хүн дэмждэг, тэд намайг хэзээний үзэн ядаад эхэлчихсэн байх. Би тулааныг хугацаанаас нь өмнө дуусгахыг зорих болно" гэлээ.

2 comments:

  1. Uzuushtei saikhan tulaan boloh ni dee

    ReplyDelete
  2. Bone shaana oo,Hendo shig teserj dairdag hun neg ko hiilgeed l duusah vi de

    ReplyDelete