2012/04/23

Кейн Веласкез Антонио Силватай тулалдана

UFC 145 тэмцээнд хүнд жингийн аваргын цолыг Алистар Оверимын оронд Фрэнк Мир горилох болж, Миртэй тулалдах байсан Кейн Веласкез хэнтэй өрсөлдөх нь тодорхойгүй байсан хэсэгхэн хугацаанд түүнийг Рой Нелсонтой уулзах тухай яриа гараад байсан билээ. UFC-ийн ерөнхийлөгч Twitter-тээ: "Интернэтэд гарч байгаа цуурхалд бүү итгэ. 5-р сарын 26-нд Вегаст Кейн 'Алмас' Силватай зодолоно" гэснээр элдэв цуурхлыг дуусгавар болголоо.


Ийнхүү Оверимын сэргээшийн асуудлаас болж 2012.05.26-нд болох тэмцээний оноолт өөрчлөгдсөөр байна. Ингэснээр Антонио Силватай уулзах байсан Рой Нелсонд өөр өрсөлдөгч олж өгөх болжээ.

3 comments:

  1. UFC 146.Ene buur shiruun tulaan bolno do,Cain TKO gej bodoj bna.

    ReplyDelete
    Replies
    1. Том хөлт ч бас л эвгүй гар шүү дэ

      Delete
  2. cain shigh complete fighteriig amjihgui eee.

    ReplyDelete