Bellator FC холбооны хөнгөн жингийн аварга асан Эдди Алварез, DREAM холбооны мөн жингийн одоогийн аварга Шинья Аоки нар ирэх 4 дүгээр сарын 20-нд болох Bellator 66 тэмцээний хүрээнд уулзаж, даага нэхэх тулаан хийх болсон нь албан ёсоор зарлагдлаа. Дэлхийн хөнгөн жингийн шилдэг энэ хоёр тамирчин анх 2008.12.31-нд Японд болсон Dynamite!! 2008 тэмцээний хүрээнд, WAMMA холбооны хөнгөн жингийн аваргын төлөө уулзаж нударга зөрүүлэхэд, Аоки хөлд өчих мэхээр ялалт байуулсан юм. Энэ удаагийн тулаан нь аль нэг холбооны аваргын цолны төлөө бус чансаа ахиулах энгийн статустай байх юм байна.
Шинья Аоки vs. Эдди Алварез
No comments:
Post a Comment