2012/03/05

"Дэниэл Кормье vs. Жош Барнетт" тулаан 2012.05.19-нд болно

Strikeforce холбооны хүнд жингийн гран при тэмцээний үзүүр түрүү булаалдах тулаанд тунаж үлдээд байгаа Дэниэл Кормье, Жош Барнетт нар ирэх 5-р сарын 19-нд нударга зөрүүлэх болно гэж тус холбооны удирдлагууд мэдэгдлээ.


Финалын тулаанд нэг талаас, учраа Бретт Рожерс, Сергей Харитонов нарыг ялж гарч ирсэн холимог тулааны ахмад тамирчин Жош Барнетт, нөгөө талаас, тэмцээнийг дундаас нь орхин гарсан Алистар Оверимын оронд орж ирж, шөвгийн дөрөвийн тулаанд Антонио Силваг нокаутаар буулгаж авсан, өсөх ирээдүйтэй тамирчин Дэниэл Кормье нар уулзаж, тулалдах юм. Сануулахад, Кормье Силватай хийсэн тулаанд гараа хугалснаас болж, эдгэхийг нь хүлээж Strikeforce холбооноос энэ тэмцээнийг өдийг хүртэл хойшлуулах болсон юм.

No comments:

Post a Comment