2012/02/17

Дана Уайт: UFC-д Тим Силвиа хэрэггүй

UFC холбооны хүнд жингийн аварга асан Тим Силвиа саяхан UFC-д эргэн орох хүсэлтээ илэрхийлж, холбооны удирдлагуудад хандаж видео мэдэгдэл хийсэн билээ. Үүнд Дана Уайтын өгсөн хариуг доор сийрүүллээ.


"Тим Силвиа бид хоёрын хооронд ямар нэг маргаан байхгүй. Тэрээр UFC-ийн аварга байх тэр үед хүнд жин маш сул байсан гэдгийг би мөн ч олон удаа хэлсэн дээ. Гэтэл одоо Силвиа UFC-ийн тамирчдын 80 хувийг өлхөн зодох тухай ярьж байдаг... Яаж чадах юм — бүү мэд. Хамгийн сүүлд түүнийг 50 настай хөгшин боксчин аравхан секундын дотор нам цохисныг харсан юм байна. Тэрээр одоо хэнийг барж идэх юм бэ? Тим талхныхаа мөнгийг олох гэж л UFC-д эргэн орох гээд байгаа юм. Түүний үед UFC-ийн хүнд жин хамгийн сул жин байсан юм дээ. Арловский Тим тэр үед хоёр долоо хоног болгон нэг нэгнээ салам нүддэг байж билээ."

Тим Силвиа 2008.02.02-нд Антонио Родриго Ногейрад боох мэхээр ялагдаж, UFC-ээс халагдсаныхаа дараа боксчны карьераа өндөрлүүлчихээд байсан 1988 оны Сөүлийн Олимпийн боксын хүнд жингийн аварга, мэргэжлийн боксын WBO холбооны хүнд жингийн аварга асан Рэй Мэрсертэй нударга зөрүүлж, тулааны 1-р үеийн 9 дэх секундад нокаутаар ялагдсан юм.

"Рэй Мэрсер vs. Тим Силвиа" тулааны бичлэгийг дотогш нэвтэрч үзнэ үү.




Тим Силвиа - Рэй Мэрсер 2009.06.13

No comments:

Post a Comment