2012/02/18

Чисора Кличкогийн нүүрэнд алгадлаа (Видео)

2012.02.18-ны үдэш ХБНГУ-ын Мюнхен хотод болох мэргэжлийн боксын тэмцээний гол тулаанд Украйн улсын 40 настай боксчин Виталий Кличко Англи улсын 28 настай боксчин Дерек Чисоратай тулж, WBC холбооны супер хүнд жингийн аваргын цолоо хамгаалах билээ. Тулааныг угтаж зохиосон жин хэмжих арга хэмжээн дээр тамирчид нүүр тулж ширтэлцэх үед Чисора Кличког гэнэт алгадаж, арга хэмжээг үймүүлээд авчээ.


Жин хэмжих арга хэмжээний үеэр болсон явдлын бичлэгийг дотогш нэвтэрч үзнэ үү.



Виталий Кличко: 110,2 кг

Дерек Чисора: 109,3 кг



Цол горилогч Дерек Чисора энэ явдлын тухайд: "Кличко энд намайг тоглоом тоглох гэж ирсэн гэж бодож байгаа бол эндүүрч байна. Тэрээр миний дуртай спортыг сүйтгэсэн болохоор би түүнийг үзэн ядаж байна" гэсэн бол аварга: "Тэр лав эрүүл биш ээ. Дерек сэтгэлзүйн маш их дарамтанд байгаа нь илт байна, тийм байгаагүй бол намайг алгадсан даруйдаа ухарахгүй байх байсан. Дерек намайг боксчин хүн шиг нударгаараа биш эмэгтэй хүн шиг алгаараа цохилоо. Тэрээр үнэхээр нударга зөрүүлэхийг хүсч байгаа бол гараа зангидах хэрэгтэй" гэжээ.

Энэ тэмцээнийг Улаанбаатарын цагаар 19-ний 03:50 цагаас РОССИЯ 2 сувгаар шууд дамжуулах юм. Тулааны бичлэгийг 19-ний үдээс хойш тус блогд байршуулах болно.

No comments:

Post a Comment