2012/01/29

Фёдор Емельяненко vs. Солонгос Ороолон (Видео)

Холимог тулааны орос домог Фёдор Емельяненко саяхан БНСУ-ад болсон самбо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах нээлттэй 3-р тэмцээнд хүндэт зочны хувиар оролцсон билээ. Тэрээр SBS телевизийн нэгэн цэнгээнт нэвтрүүлэгт оролцохдоо UFC-ийн тамирчин Korean Zombie хочит Чан Сүн Жүнтэй нөхөрсөг спарринг хийснийг үзэж сонирхоно уу.



Фёдор Емельяненко өмнө нь DREAM, М-1 Global холбоодын тэмцээний хүрээнд Японы тамирчин Шинья Аоки, Нидерланд улсын тамирчин Гегард Мусаси нартай тус тус үзүүлэх тоглолт хийж байсан юм.

No comments:

Post a Comment