2012.01.28-нд Нидерланд улсын нийслэл Амстердам хотод болсон It's Showtime 2012 in Leeuwarden тэмцээний шилдэг тулаануудын бичлэгийг хүргэж байна.
- Андерсон "Брэддок" Силва Майкл Дюютыг шүүгчдийн нэгдсэн саналаар;
- Крис Нгимби Харут Григорианыг 2-р үед ТКО-аар (эмчийн магадлагаагаар);
- Эррол Зиммерман Рико Верховеныг 1-р үед КО-аар;
- Робин ван Русмален Мурат Дирекчиг шүүгчдийн нэгдсэн саналаар;
- Дэниэл Гита Хесди Гергесийг 1-р үед КО-аар (It's Showtime холбооны +95 кг-ын аварга болсон);
- Бадр Хари Гохан Сакиг 1-р үед КО-аар тус тус яллаа.
Эррол Зиммерман - Рико Верховен
Дэниэл Гита - Хесди Гергес
Бадр Хари - Гохан Саки
Дашрамд дуулгахад, энэ нь К-1 болон It's Showtime холбоодын хүнд жингийн хошой аварга марокко гаралтай Нидерланд улсын 27 настай тамирчин Бадр Харигийн кикбоксын дүрмээр хийсэн сүүлчийн тулаан юм. "Алтан Жаал" хочит тулаанч маань цаашид төлөвлөсөн ёсоороо мэргэжлийн бокст хүч сорих болжээ.
No comments:
Post a Comment