Өнгөрөгч UFC 141 тэмцээний хоёр дахь гол тулаанд, Доналд "Ковбой" Серронег шүүгчдийн нэгдсэн саналаар буулган авсан Нэйт Диаз, гурван раундтай тулаанд хамгийн их оновчтой цохилт хийсэн тулаанчаар шалгарчээ.
Түүний 314 цохилт (гарын цохилт + хөлийн өшиглөлт)-оос 258 нь байндаа оносноор, 82%-ийн ончийг үзүүлжээ. Ингэхдээ тулаан эхнээсээ дуустал босоо байдалд өрнөж, нэг ч удаа партерт шилжээгүй юм.
Тэгвэл босоо тулааны харьцангуй илүү туршлагатай Ковбой (тэрээр кикбоксын дүрмээр 29 тулалдаж, 28 ялж, 1 тэнцсэн юм.) 200 цохисноос 66 оносон нь 33 %-ийн онч юм.


No comments:
Post a Comment