UFC холбооны дунд жингийн аваргын цол горилогч асан Америк улсын 34 настай тамирчин Чел Соннен FUEL TV сувгийн UFC Тonight нэвтрүүлгийн хүрээнд Chael's Corner гэдэг буланг хөтлөх болсон билээ. Тэрээр эхнийхээ дугаарт UFC-ийн хагас хүнд жингийн аварга асан Бразилийн тамирчин Лиото Мачидагийн эмзэг сэдвээр нь оролдож, өглөө бүр өлөнгөө уудгийг нь дахин нэг дурьдаад авчээ.
Хариуд нь Мачида Twitter-тээ: "Чел Соннен оо, би саяхан хагалгаа хийлгэсэн, гэлээ ч Зул сарын баярын бэлгийг чинь найман өнцөгтөд нэг гараараа ч өгөхөд бэлэн байна. Чи зүгээр л энэ туулааныг зөвшөөрчих" гэхэд нь Соннен Twitter-ээр хариуг нь удаалгүй өгчээ:
"Шээсээ уугсдад гаргах зав алга аа. Гэхдээ гаргалаа гэж бодоход ямар ч хугацаа байсан нам цохьчихоод яваад өгөхөд хангалттай хүрэлцэнэ."
Дашрамд сонирхуулахад, Рашад Эванс 2009.05.23-нд болсон UFC 98 тэмцээний өмнө өрсөлдөгч Лиотогийн тухайд: "Лиотогийн нууц зэвсэг бол шивтэр ханхалуулсан амьсгал нь юм" гэж байжээ. Тэр тулаан Эвансын хувьд гүн нокаутаар төгсөж, аваргын титэм Мачидад шилжсэн билээ.

No comments:
Post a Comment