2012/01/06

БиЖей Пенн их спортдоо эргэн ирэв үү?

2011.10.27-нд UFC 137 тэмцээнд Ник Диазд шүүгчдийн нэгдсэн саналаар ялагдсаныхаа дараа зодог тайлж байгаагаа зарласан БиЖей Пенн их спортдоо эргэн ирж байгаа бололтой. Цагтаа UFC-ийн хөнгөн ба хагас дунд жингийн аваргын цолыг нэгэн зэрэг эзэмшиж байсан тэрээр Twitter-ээр Ник Диазыг халз тулаанд дуудлаа. Ингэхдээ шаралхуу Пенн өнгөрөгч UFC 141 тэмцээнд Жони Хендриксийн гараас 12-хон секундэд КО-аар ялагдал хүлээсэн Жон Фитчийг ч зүгээр үлдээсэнгүй.


"Ник Диаз аа, энэ зурганд чи (надаас) хичнээн том байгааг хараач... Чамайг шууд л цохилцоод эхлэнэ гэж бодсон юмсан. Өөрөөсөө биеэр жижиг хүнийг торонд шахдаг юун ч хулчгар юм б дээ? Чиний гудамжны зодоонч гэж хаашаа харсан юм байдаг юм бэ?! Чамайг хэврэг эрүүтэй Жон Фитчийн адил нэг болгож тавина аа, гайгүй! Дараагийн удаад чамайг новшийн аргаа хэрэглэхэд чинь би бэлэн байх болно оо!"

1 comment: