2012/01/06

Жон Жонс: Энэ жил 3-4 тулаан хийнэ

UFC 140 тэмцээнд UFC-ийн хагас хүнд жингийн аваргын цолоо Мачидагийн эсрэг амжилттай хамгаалсныхаа дараа Жон Жонс 5 сар амрах хүсэлтэй байгаагаа хэлж, Дана Уайт ч зөвшөөрч байсан цаг саяхан. Тэгвэл 2012 оны хувьд Жонс төлөвлөгөөгөө өөрчилсөн бололтой. Тэрээр ESPN.com сайтын сурвалжлагч Жош Гросст өгсөн ярилцлагадаа энэ жил юу хийх бодолтой байгаагаа хуваалцжээ.


"2012 онд би бүх тулаанаа хугацаанаас нь өмнө дуусгахыг зорьж байгаа. Энэ бол миний зорилго. Би тэгэж чадна, хэрэв тэгэх юм бол юм бүхэн жам ёсоороо болж өнгөрч байгаа мэт санагддаг. Өрсөлдөгч бүрээ хугацаанаас нь өмнө буулгаж авна. Тулааныг дуусгахын тулд тулалдана. 2012 онд ч гэсэн дөрвөн удаа тулалдахыг хичээнэ ээ. Ноднин дөрөв тулалдахдаа би тамирчныхаа хувьд маш их өссөн, энэ жил ч амжилтаа давтаж спортод эзлэх байр сууриа бататгах бодолтой байна. Би 4-5 сарын хугацаанд амрах хүсэлтэй байна гэж саяхан хэлж байсан, гэвч бодлоо өөрчилсөн, тиймээс удахгүй эргэж ирнэ. Энэ жил гурав юм уу, дөрвөн тулаан хийнэ ээ."

Дашрамд дурьдахад, Жон Жонс өнгөрөгч 2011 онд Раян Бэйдерийг ялж аваргын цол горилох эрх олж аваад, Маурисио Руаг ялж аварга болж, улмаар Куинтон "Рэмпэйж" Жексон, Лиото Мачида нарыг ялж аваргын цолоо амжилттай хамгаалснаар, 2011 оны Шилдэг ММА тамирчнаар шалгарсан юм.

No comments:

Post a Comment