2012.01.28-нд UFC on Fox 2 тэмцээний гол тулаанд Чел Соннентой уулзаж нударга зөрүүлэх болсон Англи улсын 32 настай тамирчин Майкл Биспинг FightersOnlyMag.com сайтад өгсөн ярилцлагадаа, өчих/боох барилдаандаа эрс сайжирсан болохоор чөлөөт бөх суурьтай Чел Сонненгийн доор орохоос эмээхгүй, харин ч хэвтээ тулаан хийхээс татгалзахгүй гэж ярьжээ.
"Чел Соннен бэлтгэлээ маш сайн хангасан байгааг ойлгож байна, гэвч тэрээр жиү-жицүдээ сайн биш. Чел Соннен хүсвэл намайг унагааг л дээ, хэрэв тэгэх юм бол би хэвтээгээс түүнийг өччихнө. Тэрээр өчих/боох мэхнээс хамгаалах чадвар сул. Би хар бүсгүй байж болно, гэвч миний жиү-жицүгийн түвшин хар бүсэнд хүрсэн гэж бодож байна. Би Жейк Шилдс, Дин Листер нарын дэлхийн хэмжээний аваргуудтай хэвтээ барилдааны бэлтгэл хийдэг хүн. Жиү-жицүгийн дэлхийн дээд зиндааны тамирчидтай бэлтгэл хийдэг болсноос хойш би нуруугаараа дээш харж хэвтсэн байрлалд өөртөө маш их итгэлтэй болоод байгаа. Өмнө нь би аль болох босоогоос тулалдахыг хичээдэг байсан бол одоо өөр болсон. Чел намайг унагаах гэж оролдвол би лав баярлана. Хэрэв намайг унагааж доороо оруулбал түүний хувьд тулаан дуусна л гэсэн үг."
No comments:
Post a Comment