2012.03.23-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болох United Glory тэмцээний сурталчилгааг хүргэж байна. Тэмцээнд К-1 гран при тэмцээний дөрвөн удаагийн аварга Сэмми Шилт, Гохан Саки, Эррол Зиммерман, Жером ЛеБаннер, Марк Миллер нарын кикбоксын одод, түүнчлэн сүүлийн үед тулааны энэ төрлөөр өрсөлддөг болоод байгаа Орос улсын Армийн гардан тулааны олон удаагийн аварга Сергей Харитонов оролцох юм байна.
К-1 болон ММА дүрмээр зохиогдох энэ тэмцээнд оролцох тамирчдын нэрс бүрэн гарч дуусаагүй байгаа ч К-1 дүрмээр болох гол тулаануудын оноолт дараах байдлаар гараад байна:
Сэмми Шилт vs. өрсөлдөгч тодорхойгүй
Сергей Харитонов vs. Марк Миллер
Жером ЛеБаннер vs. Эррол Зиммерман
No comments:
Post a Comment