UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайт TMZ.com сайтын сурвалжлагчтай цөөн хэдэн хором ярилцсан бичлэгийг орчуулгынх нь хамт хүргэж байна.
Сэтгүүлч: Таныг харахад таатай байна. Та цоглог харагдаж байна шүү!
Уайт: Цоглог ий? Залуус аа, ямар утгаар нь хэлээд байна аа (инээв)?
Сэтгүүлч: Тийм шүү, сайхан харагдаж байна, цоглог! Андерсон Силва хэзээ зодолдох вэ?
Уайт: 6-р сард Бразилд тулалдах байх.
Сэтгүүлч: Тийм байж. Өөр сонин юм байна уу?
Уайт: Сонин юу сонсмоор байна?
Сэтгүүлч: Фёдор UFC-д тулалдах уу?
Уайт: Хөгшөөн, Фёдор Емельяненко мяа ш дээ. Залуус аа, та нар нэг л юмыг ойлго: Фёдор бол мяа гар. Түүнийг дурсахаа боль.
Сэтгүүлч: Гэвч Фёдор эргээд өөдөлж байгаа ш дээ.
Уайт: Үгүй дээ, цаадах чинь уруудаж яваа.
No comments:
Post a Comment