2012/01/05

Фото: Мэтт Хьюз

UFC холбооны хагас дунд жингийн аварга асан Мэтт Хьюз дөнгөж авласан шилүүсийнхээ дэргэд авахуулсан зургаа Twitter дэх хуудаснаа байршуулж, доор нь: "Ах бид хоёр муур буудах дуртай! Үхсэн амьтан харааад дургүй чинь хүрч байгаа бол зүгээр л харахаа больчих. Амьтан хамгаалахыг аядагч тэнэгүүдэд хэлж ойлгуулах гээд ч нэмэр байхгүй" гэсэн тайлбарыг хийжээ.


Дашрамд сонирхуулахад, UFC-ийн хагас дунд жингийн 10 удаагийн аварга тэрээр эдүгээ 38 настай бөгөөд карьертаа Дэйв Мэнне, Карлос Ньютон, Хаято Сакурай, Шон Шерк, Фрэнк Триггс, Ройс Грэйси, БиЖей Пенн, Крис Лайтл, Мэтт Серра, Рензо Грэйси, Рикардо Алмейда, Жоржс Сент-Пьер нарыг ялж байсан юм. 2010 оны 5-р сард Мэтт Хьюзийн нэрийг UFC-ийн Алдрын танхимд мөнхөлжээ.

No comments:

Post a Comment