2011/12/22

Флойд Мэйведер шүүхээр шийтгүүллээ (Видео)

Мэргэжлийн боксын WBC холбооны хагас дунд жингийн аварга Америк улсын 34 настай тамирчин Флойд Мэйведер хуучин найз бүсгүй рүүгээ хүч хэрэглэн довтолсныхоо шийтгэлд, шүүхээс зургаан сарын баривчлах ял сонслоо гэж BoxingScene.com мэдээллээ. Ялын эхний 90 хоногийг 2012.01.06-ны өдрөөс эхэлж Невада мужийн Кларк Каунти тойрог дахь хорих ангид биечлэн эдлэх бөгөөд, харин сүүлийн 90 хоногийг тэнсэх юм байна. Үүнээс гадна Мэйведер 12 сарын хугацаанд ахуйн хүчирхийллийг сэргийлэх тухай лекцид хамрагдаж, 2500 долларын торгууль төлөх аж. Флойд ээлжит тулаанаа дараа жилийн 5-р сарын 5-нд хийхээр төлөвлөсөн нь ял шийтгэлийн улмаас ийнхүү хойшлогдох бололтой.

video platformvideo managementvideo solutionsvideo player

No comments:

Post a Comment