UFC холбооны хагас хөнгөн жинд өрсөлддөг Леонард Гарсиа FIGHTHUB TV-д UFC-ийн хагас дунд жингийн аварга Жоржс Сент-Пьерийн нэгэн айдсынх нь тухай ярьсан сонирхолтой яриаг хүргэж байна.
"Жоржстой би анх цугларалтанд уулзсан юм, бэлтгэл дээр бид ууланд гүйх үед түүнийг өндрөөс айдгийг мэдсэн. Үүнийг хэн ч мэдэхгүй л дээ, гэвч тэрээр өндөрт гарахлаараа охин шиг болчихдог юм билээ. Бидний гүйх замын нэг хэсэг хавцлын ирмэгээр дайрч өнгөрсөн юм. Жоржс миний ард гүйж байснаа, намайг дуудаад: "Хөгшөөн, би цамцнаас чинь барьчихъя, тэх үү?" гэдэг байгаа. "Яасан юм?" гэж асуухад маань, өндрөөс айгаад байна аа гээд цамцны минь араас атгасаар тэр хавцлыг өнгөрөөсөн, тэгснээ: "Энэ тухай хэнд ч битгий хэлээрэй" гэсэн, тэхэд би одоо энд тэр явдлын тухай ярилцлага өгөөд зогсч байдаг..."
No comments:
Post a Comment