UFC холбооны хагас хөнгөн жинд өрсөлддөг БНСУ-ын 24 настай тамирчин Korean Zombie хочит Чан Сүн Жүн эрчүүдийн MAXIM сэтгүүлийн солонгос хувилбарын энэ сарын дугаарын нүүрт гарчээ. Өнгөрөгч UFC 140 тэмцээнд учраа Марк Хоминикийг 1-р үеийн 7 дахь секундад нокаутаар буулган авч UFC-ийн дээд амжилтыг давтаж чадсан түүнд хагас хөнгөн жингийн аваргын цол горилох эрхийг шууд өгөх нь зөв эсэх тухай ММА сонирхогчид мэтгэлзэж байгаа билээ. Mixfighter, тулааны маш түрэмгийн арга барилтай энэ тамирчны сүүлийн хоёр жилд хийсэн шилдэг гурван тулааныг бэлдсэнийг үзэж сонирхоно уу.
Чан Сүн Жүн - Леонард Гарсиа WEC 48 2010.04.24
Чан Сүн Жүн - Леонард Гарсиа II UFC Fight Night: Nogueira vs. Davis 2011.03.26
Чан Сүн Жүн - Марк Хоминик UFC 140 2011.12.10
No comments:
Post a Comment