WBA, IBF холбоодын 1-р хагас дунд жингийн аварга Британи улсын 24 настай боксчин Амир Хан, WBO холбооны хагас дунд жингийн аварга Филиппин улсын 33 настай боксчин Мэнни Пакиаог их спортоо орхих тухайд бодолцохыг уриаллаа. Ханы үзэж байгаагаар, өнгөрөгч бямбад болсон тулаанд Пакиао, Хуан Мануэл Маркезд нэг-хоёр онооны зөрүүтэй ялагдсан аж. Түүнчлэн Пакиао WBC холбооны хагас дунд жингийн аварга Америк улсын 34 настай боксчин Флойд Мэйведерийг ялж чадахгүй гэж үзэж байгаа юм байна. Дашрамд сануулахад, Пакиао, Хан нар нь Америкийн дасгалжуулагч Фредди Роучийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг бөгөөд нөхдийн харилцаатай хоёр юм. BoxingScene.com сайтын мэдээлж буйгаар, Амир Хан энэ тухайд:
"Мэннид би зодог тайлах тухайд бодолцож, их спортод хэт удах хэрэггүй гэдгийг захиж хэлмээр байна. Тэрээр зарим нэг зүйлийг онцгойлон эргэцүүлж үзвэл зохино, Маркезтай хийсэн тулаанд нь Пакиаог аз дайрсан. Цаашид тулаанаа үргэлжлүүлэхийн хэрээр, түүний дэлхийн шилдэг боксчны гялалзсан амжилт нь бүдгэрч болох юм. Пакиао тэртэй-тэргүй алдрын оргилд гарсан хүн, гэвч тулалдсан байдлаас нь дүгнэж хэлэхэд, тэрээр Флойд Мэйведерийг дийлэхгүй. Түүний тусын тулд бид өөртэй нь шударга байх ёстой. Пакиао бол миний найз шүү дээ" гэж хэлжээ.
No comments:
Post a Comment