Бразилийн боксын нэрт дасгалжуулагч Лүис Карлос Дореа Лиото Мачидагийн гарын цохих техникийг нь хариуцан дасгалжуулж байгаа билээ. Дореа, Лиотогийн ур чадварыг TATAME.com сайтад магтан ярихдаа, түүнийг дэлхийн бүх цаг үеийн шилдэг боксчдын нэг Мухаммед Алитай зүйрлээд авчээ.
"Лиотог бэлтгэл сайн байгааг нь хараад сэтгэл их хангалуун байна. Мачидагийнхан ажлаа тун сайн хийх юм. Лиотогийн хурд, хүч үнэхээр гайхалтай. Түүний хагас хүнд жинд үзүүлж байгаа ур чадвар нь ер бусын... Жон Жонсыг буулгаж авахад хэрэгтэй бүх "зэвсэг" Лиотод бий. Би боксын арвин их туршлагатай хүн, түүн шиг том биетэй тамирчин тэгэж шаламгай хөдлөнө гэдэг тун ховор юм шүү. Тийм тамирчид хэдхэн байна: Андерсон (Силва), (Жүниор) дос Сантос, Кассиус Клэй (Мухаммед Али). Би Лиотод итгэж байна, дөрөв дэх бүсийг Бразилд авчирч чадна гэдэгт итгэж байна".

No comments:
Post a Comment