2011/11/26

Алистар Оверим: 2012 онд UFC-ийн аварга болно

K-1, Strikeforce холбоодын хүнд жингийн аварга асан Нидерланд улсын 31 настай тамирчин Алистар Оверим sports.yahoo.com сайтад, дараа жил UFC холбооны хүнд жингийн аварга болох зорилго тавиад байгаа тухай бичиж нийтлүүлжээ.


"Би энд хүрэлцэн ирэгсдээс хамгийн сүүлд ирсэн хүн нь бололтой дог оо. Томоохон ММА тамирчид цөм энд Лас Вегаст нүүгээд ирчихэж, эсхүл үе үе энд ирж бэлтгэл хийх юм. Би ч үргэлж нэг бол хамгийн түрүүнд, үгүй бол хамгийн адагт нь ирэх юм даа. 2012 онд би UFC-ийн аварга болох үүргийг 100 хувь хүлээгээд байна. Үүний тулд л би Вегаст нүүж ирсэн. UFC-ийн хүнд жингийн аварга болж, аваргын цолоо он удаан жил хамгаалах явдал бол одоогийн миний амьдралын хамгийн гол зорилго болоод байна".

Дашрамд дуулгахад, Оверим өөрийн менежер Бас Бун болон Golden Glory клубтай харилцаагаа тасалж, Америкт нүүж ирэн Лас Вегас дахь Xtreme Couture клубт бэлтгэлээ хийж байгаа юм.

No comments:

Post a Comment